horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

Кадра “Сэлэнгэ Бодонс”-оос лигт хүч үзнэ

post-img

МСБХ-ны Үндэсний дээд лигийн шинэ улиралд өрсөлдөх багууд солилцоо, наймааны мэдээллээ олон нийтэд зарлаж байна.

“Сэлэнгэ Бодонс” баг 2025-2026 оны улиралд 3х3 сагсанбөмбөгийн шигшээ багийн тамирчин О.Энхбаатар буюу Кадра-г бүрэлдэхүүндээ нэгтгэснээ зарлаж, том шуугиан тариад байна. Ингэснээр Кадра энэ улирал Бодонгуудыг хүчийг зузаатгаж, лигт өрсөлдөх нь.

Тус баг өнгөрсөн долоо хоногт А.Анандыг 500 сая төгрөгөөр багтаа нэгтгэж буйгаа зарласан. Ингэснээр хуучин “Архангай Алтан Дорнодын Дайчид” багийн тоглогчид байсан Э.Батзолбоо, А.Ананд, Т.Тулга, О.Энхбаатар нарын хослолыг лигийн талбайгаас харахаар болж байна.

0/1000