horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

Хөнгөн атлетикийн ДАШТ-д Монголын 4 тамирчин хурд сорино

post-img

Хөнгөн атлетикийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх есдүгээр сарын 13-21-ний өдрүүдэд Япон улсын Токио хотод болно. Энэ удаагийн ДАШТ-д нийт 200 гаруй орны баг тамирчид 49 багц медалийн төлөө өрсөлдөх юм.

Харин манай улсаас Монгол улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од 12 дахь удаагаа Дэлхийн аваргад уралдах гэж байна. Тэрээр Дэлхийн чансааны 66 дугаарт эрэмбэлэгдэж ийн оролцох эрхээ авсан юм. Мөн түүнээс гадна олон улсын хэмжээний мастер Ц.Бямбажав 82 дугаар байрт жагссан үзүүлэлтээр Токиог зорих бол эмэгтэйчүүдээс олон улсын хэмжээний мастер Б.Мөнхзаяа, Г.Хишигсайхан нар мөн хурд хүчээ сорино.

Тэд энэ удаа хувийн үзүүлэлтээ хадгалж, Дэлхийн хөнгөн атлетикийн холбооноос гаргасан шинэчилсэн жагсаалтад багтаж чадсанаар “Токио 2025” ДАШТ-д өрсөлдөхөөр болсон юм.

0/1000