horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Ургац хураалтад иргэд сайн дураараа оролцож болно

post-img

Ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулах, үр тариа, төмс, тэжээлийн таримлын үрийн нөөц бүрдүүлэх, тариаланчдад учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярт ЗГ даалгалаа.

Энэ онд улсын хэмжээнд 312.8 мянган га талбайд үр тариа тарьжээ. Үүний 272.8 мянган га нь улаанбуудай. Нийт 577.5 мянган га талбайд тариалалт хийжээ.

  • 12.9 мянган га-д төмс,
  • 15.9 мянган га-д хүнсний ногоо,
  • 87.2 мянган га-д малын тэжээл,
  • 148.5 мянган га-д тосны ургамал,

Үүнийг өнгөрсөн оныхтой харьцуулахад 60.7 мянган га-аар буюу 10.5 хувиар тариалалт буурсан байна.

Хураах ургацын урьдчилсан төлөв

  • 276.4 мянган тонн үр тариа хураахаас 255.5 мянган тонн нь улаанбуудай,
  • 88.3 мянган тонн төмс,
  • 164.1 мянган тонн хүнсний ногоо,
  • 40.7 мянган тонн тосны ургамал,
  • 100.5 мянган тонн малын тэжээлийн ургамал

Нийт хүн амын хэрэгцээт улаанбуудайн 64 хувь, төмсний 72.8 хувь, хүнсний ногооны 62.5 хувийг дотоодын ургацаас хангахаар байна.

Ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд гүйцэтгэхэд их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн оюутан, сонсогч, хугацаат цэргийн алба хаагчид, иргэдийг сайн дурын үндсэн дээр оролцуулах арга хэмжээ зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, Боловсролын сайд П.Наранбаяр, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар, аймаг, нийслэлийн засаг дарга нарт ЗГ даалгалаа.

0/1000