horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Ариунаа

“Нүүдэлчин фестиваль”-ийн үеэр биет бус өвийн 7 ай савыг таниулна

post-img

Нүүдлийн ахуй, соёлын өвийг олон нийт, ялангуяа хүүхэд, залууст танин мэдүүлэх, аялал жуулчлалын брэнд арга хэмжээг хөгжүүлэх зорилгоор “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль-2025” арга хэмжээ маргаашнаас гурван өдрийн турш Налайх дүүргийн Тайж уулын бэлд болно.

“Нүүдэлчин” фестивальд “Монгол соёлыг таван мэдрэхүйгээр” соёлын арга хэмжээ болох бөгөөд ардын язгуур урлагийн үзүүлбэрүүд, гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, Монголын уламжлалт идээ, ундааны үзэсгэлэн, худалдаа, соёлын өвийн талаарх сургалт, үзүүлбэрүүд, үндэсний спортын тэмцээн, уралдаан болох юм.

Энэ үеэр соёлын биет бусын өвийн 7 ай савыг таниулах цуврал арга хэмжээ болно. Хүүхэд багачуудад зориулсан “Хүүхэлдэйн чиний ээж” хүүхдийн жүжиг тоглоно. Үндэсний бөх, өвөрмонгол бөхийн үзүүлэх барилдаан, буриад бөхийн үзүүлэх барилдаан, үндэстэн, ястны онцлогийг харуулсан сур харваа болох юм.

“Нүүдэлчин фестиваль”-д 400 тамирчин өрсөлдөж, 100 гаруй хүлэг уралдахаар бүртгүүлжээ.

0/1000