horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Тайж хайрхны бэлд 1000 дроны үзүүлбэртэй

post-img

Монголчуудын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчлах зорилготой “Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийг 4 дэх жилдээ нийслэлийн Налайх дүүргийн нутаг дахь Тайж хайрхны бэлд 8 дугаар сарын 22, 23, 24-нд зохион байгуулах гэж байна. Шадар сайд С.Амарсайханы санаачилгаар 8 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд 21:00 цагаас уг фестивалийн төв талбайд Монголын түүх, соёл, ахуй, зан заншил, байгалийн онцлогийг илтгэх 15 минут 1000 дроны үзүүлбэр үзүүлэх гэж байна.

Үүнийг Шадар сайдын ажлын алба, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Соёл, урлагийн газар, Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Шинбан бүтээн байгуулалт” ХХК хамтран зохион байгуулах аж.

0/1000