horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

“Оскар”-ын наадамд Монголоос оролцуулах киног сонгон шалгаруулна

post-img

Америкийн кино академиас (Academy of Motion Picture Arts and Sciences – AMPAS) зохион байгуулдаг “Академи авардс” буюу “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох киног сонгон шалгаруулахаар ССАЖЗЯ, Монголын үндэсний киноны консул бүртгэж эхэллээ.

Бүтээлд тавих шаардлага:

  • Монгол Улсад 2024 оны 10-р сарын 1-нээс 2025 оны 9-р сарын 30-ны хооронд ашиг олох зорилгоор 7 хоногоос багагүй хугацаанд кино театраар гаргасан байх /Кино наадмын үзвэр хамаарахгүй/
  • АНУ-ын нутаг дэвсгэрээс өөр улсад бүтээсэн бөгөөд үргэлжлэх хугацаа 40 минутаас дээш байх
  • АНУ-д нээлтээ хийгээгүй кино байж болно.
  • Бүтээлийн харилцан ярианы ихэнх хэсгийг (50%-аас дээш) англи хэлээс өөр хэлээр бүтээсэн байх
  • Киног бүтээх үйл явцад (продакшн багт) монгол уран бүтээлчид голлох үүрэгтэй оролцсон байх
  • Бүтээлийг кино театрт гаргахын өмнө эсвэл тухайн үед өргөн нэвтрүүлгийн суваг болон кабелийн суваг, IPTV, PPV/VOD үйлчилгээ, DVD болон стрийминг платформ, нислэгийн үзвэр гэх мэт хэлбэрээр олон нийтэд үзүүлээгүй байх.

Бүтээл хүлээн авах хугацаа:

2025 оны 9 дүгээр сарын 22-ны даваа гаргийн 18:00 цаг хүртэл доорх холбоосоор хандан бүтээлээ бүртгүүлнэ үү.

Холбоо барих утас: (+976 51 262226)

Санал хүсэлт, тодруулгыг secretariat@filmmongolia.gov.mn хаягаар авна уу!

0/1000