Дуучин Т.Ариунаа маргааш буюу 8 дугаар сарын 23-нд болох “Зүрх асна” тоглолтынхоо талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж байна. Дуучин Т.Ариунаа:
-Уран бүтээл гэдэг хамтынх байдаг. Олон уран бүтээлчийн ойлголт, хүн оршихуйгаас уран бүтээл төрдөг. “Чамтай бас чамгүй” гэдэг дуугаа “Монинг стар”-ын Б.Аззаяа гэдэг дүүтэйгээ хамтарч дуулаа. Бид хамтдаа явж, залуучууд биднээс сурч, бид залуучуудаас сурна гэж бодож явсан. Анар маань энэ тал дээр маш сайн хамтарч ажилласан.
“Харанга” хамтлагийн аргил гитарчин, хөгжмийн зохиолч, Ц.Чулуунбат:
-Ариунаа өнөөдөр асаж байгаа юм биш. 16 наснаасаа л асаж эхэлсэн. Ариунаа дүрэлзсэн. Хамгийн том тоглолтоо өнөөдөр хийх гэж байна. Орчин үеийн хөгжмийн нэгэн шинэ алтан хуудсыг бичиж байгаа юм.
Өнөөдөр л бид бие биеэ магтахгүй бол биднийг өөр хэн магтах билээ. Өнгөрсөн хугацаанд бид уйлсан, дуулсан. Урлагтаа үнэнч байснаараа монгол туургатанд Ариунаагийн дуу хүрсэн байна. Ариунаагийн зүрх маргааш асна. Хүн болгоны зүрх бас асна. Аялгуу эгшиг асгарна.