Америкийн реппер, дуучин Lil Nas X орон нутгийн цагаар пүрэв гаргийн үүрээр Лос*Анжелес хотын гудамжинд дотуур хувцаснаас өөр хувцасгүй нүцгэн явж байгаад цагдаад баригдсан байна. “Гудамжинд нүцгэн хүн явж байна” гэсэн иргэний дуудлагаар Вентура гудамжинд явж очсон цагдаа нартай реппер Lil Nas X маргалдаж, тэдэнтэй зодолдохыг оролдсоны дараа саатуулагдсан талаар хотын Цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.
Эргүүлийн цагдаа нар репперыг зодооны хэргээр баривчилж, эмнэлэгт хүргэн, эрүүл мэндийн шаардлагатай үйлчилгээ үзүүлсэн талаараа мэдэгдсэн байна. Америкийн шар мэдээний TMZ вебсайт дуучныг гудамжинд нүцгэн алхангаа дуулж, зөрж өнгөрсөн хүмүүст “Үдэшлэгт ирээрэй” хэмээн хэлж байгааг харуулсан дүрс бичлэг нийтэлжээ.
Реппер Lil Nas X-ийн жинхэнэ нэрийг Монтеро Ламар гэдэг. Тэрээр 2019 онд гаргасан “Old Town Road” хэмээх хит дуугаараа алдаршиж, Биллбордын шилдэг 100 дууны жагсаалтыг хамгийн удаан хугацаанд буюу 17 долоо хоног тэргүүлсэн дууны эзэн болж, “Грэмми” наадмаас 2 шагнал хүртсэн. Мөн Америкийн Кантри дуу хөгжмийн холбооны шагналыг хүртсэн анхны ижил хүйстэн уран бүтээлч болсон юм.
Түүний хүлээлт үүсгээд буй хоёр дахь бүрэн хэмжээний, студийн “Dreamboy” цомог нь оны сүүлээр гарна.