Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Тогтохжаргалын Золбаярыг томиллоо. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар өнөөдөр төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Т.Золбаярыг томилсон шийдвэрийг яамныхаа ажиллагсдад танилцуулав.
Т.Золбаяр Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэргэжилтэн, улсын бүртгэгч, хяналтын байцаагч, хяналтын улсын ахлах байцаагч, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газарт Хяналт шалгалтын газрын хянан шалгагч ахлах шинжээч, Хөгжлийн санхүүжилт, санхүүгийн хяналт шалгалтын хэлтсийн хянан шалгагч, ахлах шинжээч, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байв. Тэр төрийн албанд тасралтгүй 14 жил ажилласан туршлагатай, төрийн захиргааны албан хаагч юм байна.