horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Тэгш, сондгойгоор нь явуулах хязгаарлалт маргааш эхэлнэ

post-img

Цэцэрлэг, сургуулийн хичээл эхлэхтэй холбоотойгоор Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлэн, тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлчийн цифрээр зохицуулахаар төлөвлөсөн. Энэ талаар нийслэлийн авто замын түгжрэл бууруулах төслүүдийн зохицуулагч Д.Бадарсан “Долоо хоногийн хугацаанд 2542 хүнээс гурван долоо хоногийн турш автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах санал асуулга авахад 63 хувь нь дэмжсэн гэсэн юм.

Үүний дагуу өнөөдөр буюу 8 дугаар сарын 25-ны даваа гаргаас эхлэн Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцох машинууд улсын дугаарын тэгш, сондгойгоор оролцох ёстой байв.

Гэвч иргэдээс тээврийн хэрэгслийг ажлын өдрүүдэд улсын дугаарын тэгш болон сондгойгоор ангилан бүсчлэл харгалзахгүйгээр хөдөлгөөнд оролцуулахыг дэмжих эсэх санал асуулга авсан. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр тэгш, сондгойгоор явуулах дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Уг санал асуулгыг өчигдөр буюу 8 дугаар сарын 24-ний 00:00 цаг хүртэл авлаа.

Харин маргаашаас эхлэн тэгш, сондгойгоор хязгаарлана. 9 дүгээр сарын 1-ний өдөр бүх автомашин хөдөлгөөнд оролцоно. Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт доорх хуваарийн дагуу үйлчилнэ.

0/1000