horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Сургууль,цэцэрлэгийн 556 камер, 21 гэрэлтүүлэг ажиллагаагүй байжээ

post-img

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болов. Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг бүрдүүлэхийн тулд 8 дугаар сарын 12-20-ны хооронд 195 сургууль, 324 цэцэрлэгийн теле хяналтын камерыг шалгажээ. Ерөнхий боловсролын сургуулийн 9205 теле хяналтын камерыг шалгахад 244 камер ажиллагаагүй, гадна орчны 326 гэрэлтүүлгийг шалгахад 21 гэрэлтүүлэг ажиллагаагүй байв. Цэцэрлэгийн 6960 теле хяналтын камерыг шалгахад 312 камер ажиллагаагүй, нийт 556 хяналтын камер, 21 гэрэлтүүлэг ажиллагаагүй байжээ. Эдгээрийг засуулж хэвийн ажиллагаатай болгосон байна.

Энэ сарын 21-ний байдлаар нийт 80 сургууль, 80 цэцэрлэгийн явган хүний зам, тоглоомын талбай, гэрэлтүүлэг, хог хаягдлын цэгийн битүүмжлэлийг шалгасан. Энэ үеэр сургууль, цэцэрлэгүүдийн явган хүний зам эвдрэлтэй, хашаа стандартын бус, тоглоомын талбай, чийрэгжүүлэх талбайн стандарт хангалтгүй, хог хаягдлын цэг битүүмжлэл алдагдсан, гол хаалганы шат, довжоо хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжгүй, гэрэлтүүлэг хангалтгүй зэрэг түгээмэл зөрчил илэрсэн. Нийт 654 зөрчлийг илрүүлж, 45 шаардах хуудас хүргүүлж, зөрчлийг арилгуулж байна.

2025 онд сургууль, цэцэрлэгийн орчныг сайжруулах зорилгоор нийслэлээс 66.2 тэрбум төгрөг зарцуулсан. Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн засаг даргын нөөц хөрөнгөөр 27 сургууль, цэцэрлэг, эмнэлгийн шугам сүлжээ болон 8 эмнэлэг засах, 20 уурын зуух шинэчилж эхэлжээ.

0/1000