Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангид өнөө жил элсэх хүүхдүүдийг 8 дугаар сарын 12-26-ны өдрүүдэд цахимаар бүртгэж байна. Улсын хэмжээнд хичээлийн шинэ жилд 78.189 хүүхэд 1 дүгээр ангид орно. Үүний 50.2 хувь буюу 39.247 нь нийслэлд, 49.8 хувь буюу 38.942 нь орон нутагт байна.
Өнөөдрийн 12:00 цагийн байдлаар:
- Нийслэлд ерөнхий боловсролын 1 дүгээр ангид элсэхээр бүртгүүлсэн хүүхдийн 98.7 хувийг сургуулийн элсэлтийн комисс хянаж баталгаажуулжээ.
- Орон нутагт 1 дүгээр ангид элсэхээр бүртгүүлсэн хүүхдийн 88.7 хувийг сургуулийн элсэлтийн комисс хянаж баталгаажуулсан байна.