horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Дугаарын тэгш, сондгойгоор нь явуулах хязгаарлалт 20 хоног үргэлжилнэ

post-img

Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах эсэх талаарх санал асуулгад 126.265 иргэн оролцжээ. Нийт 7137 иргэн буюу санал асуулгад оролцогчдын 58 хувь нь хязгаарлахыг дэмжсэн байна.

Тиймээс 8 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн, 9 дүгээр сарын 16-ны өдрийг дуустал буюу нийт 20 хоног улсын дугаарын тэгш, сондгойгоор нь ялган, тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахаар болов. Харин 9 дүгээр сарын 1-ний өдөр бүх машин хөдөлгөөнд оролцож болно.

Энэ талаар нийслэлийн Автозамын түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Д.Бадарсан, Тээврийн цагдаагийн алба, “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-өөс өнөөдөр мэдээлэл өглөө. Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт 08:00-20:00 цагийн хооронд бүсчлэл харгалзахгүй хэрэгжинэ.

Сондгой тоогоор төгссөн бол: 8 дугаар сарын 27, 29, 31-нд, 9 дүгээр сарын 3, 5, 7, 9, 11, 13, 15-нд хөдөлгөөнд оролцоно.

Тэгш тоогоор төгссөн бол: 8 дугаар сарын 28, 30-нд, 9 дүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12, 14, 16-нд хөдөлгөөнд оролцоно.

0/1000