horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

21.1 сая төгрөгийн татвараас чөлөөлсөн гаалийн байцаагчийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

post-img

М.Б гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, гаалийн бүсэд тээвэрлэгдэн ирсэн Л.Ч-ийн гаальд мэдүүлсэн бараанд зохих ёсоор хяналт шалгалт хийлгүйгээр зөвшөөрөл олгожээ. Тэрээр Л.Ч-г 21.1 сая төгрөгийн татвараас чөлөөлж, эдийн давуу байдал бий болгосон байна.

Энэ хэрэгт нь прокурор түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 (эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүллээ.

0/1000