horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Ухаан алдсан хүнийг машины төмөр эд ангиар зоджээ

post-img

Холимог тулааны тамирчин Г.Чинзориг архидан согтуурсан үедээ өнгөрсөн 6-р сард авто засварын газарт иргэн М.Т-тэй үл ялих зүйлээс болж маргалджээ. Уг маргаан эцэстээ зодоон болж, М.Т-ийг Г.Чинзориг ухаан алдтал зодсон байна. Гэвч тэрээр нөгөө хүнээ ухаан балартан, биеэ хамгаалах чадваргүй болсныг мэдсээр байж, машины төмөр эд ангиар үргэлжлүүлэн зодсон байх юм.

Хүнийг онц харгис хэрцгийгээр алахыг завдсан түүнд прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 (онц харгис хэрцгийгээр), (хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй…), Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 (хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.

0/1000