horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Биедээ өвс нуун, онгоцоор оруулж иржээ

post-img

НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын I жагсаалтад багтдаг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг Н.Г, А.А нар бүлэглэн, гадаад улсаас захиалж, олон улсын буухиа шуудан илгээмжийн газраар дамжуулан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлжээ. Улсын хилээр хууль бус бодис нэвтрүүлсэн, олж авсан, хадгалсан гэмт хэрэгт нь тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ.

Тэгвэл З.Э НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан, сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалж байгаад баригджээ. Түүнийг уг бодисоо худалдах зорилгогүй байсан гэж цагдаагийн байгууллага үзсэн юм байна. Тэрээр мөн гадаад яваад ирэхдээ “өвс” гэж нэрлэдэг, 0.2 грамм жинтэй, хар өнгийн нунтаг бодисыг биедээ нуун, онгоцоор Монгол Улсын хил давуулжээ. Үүнийгээ бас л бусдад худалдах зорилгогүй байсан гэнэ.

Сэтгэцэд нөлөөт бодисыг худалдах зорилгогүйгээр биедээ хадгалж, улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэгт нь түүнд прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүллээ.

0/1000