horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Ариунаа

“Сэлбэ 20 минут хот” төслийн хэлэлцүүлэг боллоо

post-img

“Сэлбэ 20 минут хот” төслийн хүрээнд хамтран ажиллах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад мэдээлэл солилцох зорилготой танилцуулах уулзалтыг өнөөдөр хийлээ. Уулзалтыг Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай нээж үг хэллээ. Тэрбээр “Энэхүү арга хэмжээний зорилго нь хувийн хэвшилтэй хамтран ажиллах (27) бүсийн тухай мэдээллийг оролцогч байгууллагуудад өгч нээлттэй санал солилцох юм. Хувийн хэвшлийн бүс нь нийт 40 га талбай буюу 27 нэгж талбарыг хамарна” гэлээ.

Төслийн хүрээнд эхлүүлэхээр төлөвлөж байгаа хамгийн чухал ажил нь төр, хувийн хэвшил хамтарч “хувийн хэвшлийн бүсэд” бүтээн байгуулалтыг өрнүүлэх юм байна

Мөн “Сэлбэ 20 минут хот корпорац” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Баатар төслийн ерөнхий танилцуулгыг хийлээ.  “Сэлбэ 20 минутын хот” хөрөнгө оруулалтыг татаж, хувийн хэвшлийн тусламжтайгаар бүтээн байгуулалтыг өрнүүлэхээр бэлтгэл ажлыг хангажээ. Төслийн хүрээнд эхлүүлэхээр төлөвлөж байгаа хамгийн чухал ажил нь төр, хувийн хэвшил хамтарч “хувийн хэвшлийн бүсэд” бүтээн байгуулалтыг өрнүүлэх юм байна.

Хэлэлцүүлэг асуулт хариултаар үргэлжлэв.

Төслийн хүрээнд барих хотхоны дундаж м.кв хэд байх вэ. Санал асуулга явуулсан уу? Газар чөлөөлөлт хэдэн хувьтай байна вэ?

Төслийн гүйцэтгэх захирал У.Баатар: Дундаж м.кв 68 байхаар тооцсон. Иргэдээс санал асуулга авахад ихэнх нь дээрх м.кв хэлсэн бол хэдхэн хүн 30-40 кв байртай болъё гэсэн санал өгсөн байгаа. Мөн газар чөлөөлөлтийн ажлыг хувийн хэвшлийн өмнөөс хийхгүй. Хөрөнгө оруулагчдыг өөрсдийнх нь санал болгосноор зураг төслийг өөрчилж болохоор санал болгож байна.

Ногоон байгууламжийг яаж оруулах вэ. Үер усны аюулыг хэрхэн тооцсон бэ?

Усны асуудалд нухацтай хандаж байгаа. Гүний болон гадаргын гэж хоёр ангилна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 800-гийн шугам хангалттай хийсэн. Геодези усны байгууламжийн талаар нэлээд тодорхой захирамж гарсан. Үерийн амнаас бууж ирсэн 12 байршилд Сэлбэ голын даланг өргөтгөх төсөв батлагдсан хийгдэж байгаа. Далан ус зайлуулах шугамын ажлыг хангалттай түвшинд төлөвлөсөн.

Ер нь хотын дэд бүтцийг хамгийн сүүлийн үеийн дэд бүтцийн стандартыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Байхгүй стандартыг хөрвүүлэн хөрвүүлэн авч ашиглахаар зохицуулсан.

Хувийн хэвшлээс санал асуух ажлыг 7 хоногийн хугацаа өгч байгаа юм байна. Ажил энэ жил эхлэхгүй тэгэхээр ингэж яарах хэрэг байна уу?

Төслийн журам боловсруулах ажлыг сүүлийн 4 сар тасралтгүй хийж байгаа. Сонгон шалгаруулалтын хуулийн хугацаа 1,5 жил орчим байдаг. Тиймээс аль аль талдаа эрсдэл багатай, хохирол багатай байхаар тооцож ажиллаж байна гэв.

0/1000