Сонгон шалгаруулах ажлын хэсэгт Үнэлгээний хорооны даргаар ажиллаж байсан Х.С, нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.У нар уг хорооны гишүүн Б.Г, О.Т нарыг хуралд оролцоогүй байхад нь оролцсон мэтээр бичиг баримтан дээр гарын үсгийг нь хуурамчаар зуржээ. Тэд уг баримт бичгээ хуурамч болохыг мэдсээр байж, ашигласан аж.
Энэ хэрэгт нь нийслэлийн Прокурорын газар тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах), Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 (хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.