horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

“Виз гаргана”, “Гадаадын сургуульд зуучилна” гэж залилсан 22 хэрэг гарчээ

post-img

Иргэдийн гадаад улс оронд суралцах, зорчих, амьдрах сонирхол хэрэгцээ, шаардлагыг ашиглан “Виз гаргаж өгнө”, “Гадаадын их, дээд сургуулиудад зуучилна” гэх зараар бусдыг залилан мэхэлсэн 22 гэмт хэрэг энэ оны эхний 7 сард гарчээ. Эдгээр хэргийг цагдаагийн байгууллага шалгаж буйг ЦЕГ мэдээллээ.

Визийг зөвхөн тухайн улсын албан ёсны консул, Элчин сайдын яам олгодог. Иймд иргэд, эцэг эхчүүд Та бүхэн “Виз гаргаж өгнө”, “Их дээд сургуульд зуучилна” гэсэн зар мэдээлэл тавьсан байгууллагыг албан ёсны хөтөлбөртэй, компани мөн эсэхийг шалгах хэрэгтэй. Мөн хувь хүнд хандахгүй байх, урьдчилан төлбөр шилжүүлэхгүй байж, сайтар нягтлахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

0/1000