horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

“Санхүү авна” гэсэн зараар гэмт хэрэг үйлддэг бүлэг этгээдийг илрүүлжээ

post-img

Цахим орчинд “Санхүү авна” гэсэн зар тавьж, насанд хүрээгүй охидын биеийг үнэлүүлж байсан бүлэг этгээдийг цагдаагийн байгууллага илрүүлэн, шалгаж дуусжээ. Насанд хүрсэн 4 этгээд бүлэглэн, 2024 оны 6-10 дугаар сард “Санхүү авна” гэсэн зар цахим орчинд тавьж, уг зарын дагуу санхүү өгөхөөр холбогдсон эрчүүдэд охидыг зардаг байжээ. Тэд цахим зараар холбогдсон этгээдүүдэд охидыг зүгээр хүргэж өгдөггүй. Эд хөрөнгийг нь дээрэмдэх, залилах, зодох, заналхийлэх зэрэг гэмт хэрэг үйлдсэнийг цагдаагийн байгууллага шалган, тогтоожээ.

Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3-т заасан бэлгийн мөлжлөг үйлдсэн болон хууль бус бусад хэрэгт яллагдагчаар татан, шалгаж дуусжээ. Тэдний хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар 8-р сарын 20-нд прокурорт шилжүүлсэн байна. Тэд эцэг, эхийн хараа хяналт сул охидыг эрхшээлдээ оруулж, биеийг нь хүчээр үнэлүүлэн, хохирогч болгоу, өөрсдөө мөнгийг нь авдаг юм байна.

0/1000