horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

СЗХ анх удаа хувийн хөрөнгө оруулалтын санг бүртгэн авчээ

post-img

Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуульд 2024 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Ингэснээр хувийн хөрөнгө оруулалтын санг гэрээний үндсэн дээр үүсгэн байгуулах боломж бүрдсэн юм. Үүний дагуу хувийн хөрөнгө оруулалтын санг гэрээний үндсэн дээр үүсгэн байгуулахаар нэгэн компани Санхүүгийн зохицуулах хороонд ханджээ. Уг хүсэлтийг СЗХ хүлээн авч, энэ сарын 22-ны хурлаараа хэлэлцэн, зөвшөөрсөн байна. Ийн СЗХ анх удаа хувийн хөрөнгө оруулалтын санг бүртгэн авлаа.

Хөрөнгө оруулалтын сан нь олон нийтээс мөнгө татан төвлөрүүлж, түүгээрээ үнэт цаас худалдан авах замаар өсгөдөг. Хэзээ, ямар үнэт цаас авахаа мэргэжлийн түвшинд судална. Энэ сан дотроо 2 хэлбэртэй, бас 2 төрөл байна.

Хөрөнгө оруулалтын сангийн хэлбэр

  • Хамтын хөрөнгө оруулалтын сан
  • Хувийн хөрөнгө оруулалтын сан,

Хөрөнгө оруулалтын сангийн төрөл

  • Нээлттэй хөрөнгө оруулалтын сан
  • Хаалттай хөрөнгө оруулалтын сан
0/1000