horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

АТГ 3 объектод нэгжлэг хийв

post-img

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 8 дугаар сарын 18-24-нд гэмт хэргийн шинжтэй 87 гомдол, мэдээллийг шалгажээ. Үүнээс 14-т нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 11-т нь хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн аж. Одоо 62 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Эрүүгийн 964 хэрэг мөрдөн байцааснаас өнгөрсөн долоо хоногт 6 хэргийг шүүхэд шилжүүлэх, 5 хэргийг хаах саналтайгаар прокурорт хүргүүлсэн бол 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоо 952 хэрэг байна.

Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 2 мэдэгдэл бичиж холбогдох байгууллагуудад хүргүүлж, хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 3 объектод нэгжлэг хийв.

0/1000