horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

С.Бямбацогт: Оюутолгой, Монгол Улс хамтдаа хожих зарчмыг чухалчилж байна

post-img

“Рио тинто” компанийн Зэсийн группийн өсөлт, хөгжил хариуцсан захирал С.Мөнхсүх, “Рио тинто Монгол” компанийн гүйцэтгэх захирал Х.Амаржаргал нартай өнөөдөр ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт уулзжээ. Энэ уулзалтаар ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт “Оюутолгой бол Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын чухал орд газар. Тиймээс нэг нь хожиж, нөгөө нь хохирох биш, Монгол Улс болон хөрөнгө оруулагч тал харилцан ашигтай байж, хамтдаа хожих зарчмыг чухалчилж байна. Өнөөгийн Засгийн газар стратегийн орд газруудаас хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх өмнөх Засгийн газрын байр суурийг үргэлжлүүлнэ” хэмээн Засгийн газрын байр суурийг илэрхийлжээ.

Ерөнхий сайдын захирамжаар “Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2021 оны 103 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхээр ажлын хэсэг байгуулсан. Тухайлбал:

-Оюутолгойн бүлэг ордын талбайн хил зааг дотор оршдог “Шивээтолгой”, “Жавхлант” нэртэй ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Онтре” компанитай төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох, хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх чиг үүрэг бүхий ажлын хэсгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням,

-“Оюутолгой” төслийн санхүүжилтийн хүүгийн зохистой байдлыг хянан үзэх, өөрчлөх асуудлаар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Сангийн сайд Б.Жавхлан,

-Лондонгийн олон улсын арбитрын шүүхэд үүссэн маргаанд Монгол Улсын эрх ашгийг хангуулах, Засгийн газрын байр суурийг хамгаалах үүрэг бүхий ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар нар ахлан ажиллаж байна.

0/1000