horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

6–12 дугаар ангид цахим контент, дижитал сурах бичгийн систем нэвтрүүлж эхэллээ

post-img

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 6–12 дугаар ангид цахим контент, дижитал сурах бичгийн систем нэвтрүүлж эхэллээ. Энэ ажлын гүйцэтгэгчээр Унгар улсын “MOZAIK KIADO KFT” ХХК шалгарч, 2024 оны 9 дүгээр сард Боловсролын ерөнхий газартай гэрээ байгуулжээ.

Үүний хүрээнд 2024–2025 оны хичээлийн жилд 22.680 багш, 377.804 сурагчийн medle.mn хаягийг бүртгэн баталгаажуулж, дижитал платформд нэвтрэх боломжтой болгожээ. 711 3D үзүүлэн, 243 цахим хичээл, 111 видео хичээл монгол хэлээр орчуулагдан платформд байршуулсан байна. Одоо үүнийг орчуулж буй аж.

Дунд, ахлах ангийн сурах бичгийг цахим хэлбэрт шилжүүлж, нэмэлт агуулгаар баяжуулжээ. Үндэсний 30 сургагч багш бэлтгэж, аймаг, нийслэлийн багш нарыг сургаж байна. Одоогоор 10 мянга гаруй багш уг платформтой танилцаж, мэдээлэлтэй болсон байна.

0/1000