horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Ариунаа

Сурагчийн дүрэмт хувцасны үнэ өсөөгүй, дэвтэр үйлдвэрийн үнээр зарж байна

post-img

2025-2026 оны хичээлийн шинэ жил эхлэхэд 7 хоног үлдлээ. Хичээлийн бэлтгэлтэй холбогдуулан нийслэлийн хэмжээнд 19 байршилд хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна.

Өмнөх жилүүдээс харьцангуй хөл хөдөлгөөн бага, худалдан авалт бага байгаа талаар хичээлийн хэрэгслийн худалдаа эрхлэгчид хэлж байна. Өнгөрсөн долоо хоногт өөрөөр хэлбэл, хүүхдийн мөнгө буусан үед л жаахан бужигнасан хэмээн хэллээ.

Сурагч формын хувьд үнэ өсөөгүй, хэвээр. Ном, дэвтэр, үзэг бал зэрэг бусад хэрэгслийн боломжийн үнэтэй зарагдаж байгаа талаар иргэд ярилаа. Нийслэлийн Чингэлтэй дүүрэг Тусгаар тогтнолын талбайд гарсан үзэсгэлэн худалдаанд борлуулж буй бичиг хэргийн худалдааны үнэ ханш харьцангуй хямд байна.

Хичээлийн хэрэгслийн үнэ:

  • Баллуур: 1500
  • Үзүүрлэгч:
    • Энгийн 1500
    • Гоёлтой-2500
  • Үзгэн бал:
    • Энгийн 1000
    • Брэнд 5500
  • Гортиг:  3000-5500
  • Штрих:  2000-3500
  • Балын харандаа: 500
  • Финал: Жижиг-3000 Том-18000
  • Цавуу: 1000-2500
  • Өнгийн харандаа:
    • 6 өнгөтэй 3000
    • 12 өнгө 18000
    • 24 өнгө 20000
  • Зургийн дэвтэр: 1200-8500
  • Усан будаг:
    • 12 өнгө 10000
    • 21 өнгө 13000
  • Баримлын шавар: 3000-5000
  • Багс: 4000

ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГСЛИЙН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЯВАГДАЖ БУЙ БАЙРШЛУУД

  • Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Жуковын талбай
  • Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төв
  • Баянзүрх дүүрэг, 42 дугаар хороо, Баялаг ундраа худалдааны төвийн гадна талбай
  • Баянгол дүүрэг, 15 дугаар хороо,  Байгаль Эх цогцолборын талбай
  • Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, Апексийн дэлгүүрийн урд талбай
  • Баянгол дүүрэг, 29 дүгээр хороо, “Шинэ сандэй” худалдааны төв гадна талбай
  • Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, Аса арена гадна талбай
  • Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамж
  • Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Голомт хотхоны хойд талбай
  • Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, IC парк

0/1000