horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

“Ард”-ын бичил цэцэрлэгтэй холбоотойгоор Х.Нямбаатарыг шүүхэд өгчээ

post-img

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучнаар “Ард” кино театрын өмнө бичил цэцэрлэг байдаг. Үүнийг “Од театр” ХХК хашиж, уг цэцэрлэгт хүн суух, явах боломжгүй болгосон юм.

“Од театр” ХХК-д “Ард”-ын газрыг олгохдоо хэмжээг нь 2014 оны нийслэлийн засаг даргын А/500 дугаар захирамжаар нэмжээ. Энэ нь нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн “Эзэмшил, ашиглалтад олгохгүй болон барилга байгууламж барихыг хориглох газрын байршил хэмжээг тогтоох тухай” 2009 оны 114 дүгээр тогтоолыг зөрчсөн байна. Иймд нэмж олгосон газрыг нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар энэ сарын 19-нд хүчингүй болгож, 3595 ам метр талбайг 2054 ам метр болгож өөрчилсөн юм.

Тэгвэл “Од театр” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Төгөлдөр үүнийг хууль бусаар хувийн өмчид халдсан гэж үзэн, шүүхэд ханджээ.

0/1000