horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

АН-ын хурал шинэ, хуучны “зодоон” болно

post-img

АН их хурлаа хойшлуулж мэдэх нөхцөл байдал үүсээд байгаа ч хойшлуулах эсэхийг Лу.Гантөмөр болоод түүний нөхөд л мэднэ. Тэд АН-ыг ямар байгаасай гэж хүсэж байгаа юм, түүгээрээ л болно л доо.

Одоогийн үндсэн дүрмээрээ бол АН-ын даргын сонгууль 2 үе шаттай болно. Эхний шатны сонгууль Үндэсний бодлогын хороо (ҮБХ)-ны хурлын үеэр явагдах бол 2 дахь шатны сонгуулийг их хурлаараа явуулна. Тэгэхээр энэ сарын 28-нд хуралдах ҮБХ-ны хурал бол АН-ын даргын төлөөх тулаан өрнөх эхний талбар юм.

Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2-р зүйлд УИХ 2024.12.13-нд “Нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай нийцүүлэх арга хэмжээг 2025.12.31-ний өдрийн дотор авч хэрэгжүүлэх бөгөөд уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлнэ” гэж зааж өгчээ.

Даргыг аль дүрмээр сонгох вэ гэдэг нь АН-ын гишүүдийн анхаарлыг татаж байна

Уг нь энэ хуулийг Улс төрийн намын тухай шинэчилсэн хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс мөрдөх байсан ч 2024.11.22-нд хамтарсан Засгийн газар “2025.12.31-ний дотор” болгон үйлчлэх хугацааг нь сунгасан юм. УИХ-ын гишүүн Г.Дамдинням тухайн үед “АН дотор даргын сунгаа өрнөөд хэцүү байх шиг байна. Эртхэн бэлдээд, зодоглоод, маниусыгаа гөвөөд байх юм. МАН-д энэ хуулийг нэг жилээр сунгах ямар ч хэрэгцээ байхгүй. Та нарын гуйлтаар хийж байгаа гэж ойлгож байгаа” хэмээн анхааруулсан удаатай.

Энэ хуулийн дагуу бүхий л нам дүрмээ шинэчлэх шаардлагатай болсон. АН ч шинэчилнэ. Үүний тулд л ҮБХ-гоо хуралдуулах гэж байгаа.

Үндсэн дүрмээ шинэчилсний дараа намынхаа даргыг солино. Гэхдээ даргыг аль дүрмээр сонгох вэ гэдэг нь АН-ын гишүүдийн анхаарлыг татаж байна. Ялангуяа тус намын залуусын хувьд энэ бол маш том асуултын тэмдэг болжээ.

Хуучин дүрмээр даргаа сонговол…

Хуучин дүрмээрээ даргаа сонговол залууст өрсөлдөх нь байтугай нэр дэвших боломж олдохгүй. Үндсэн дүрэм зөрчиж шийтгэл хүлээгээгүй байж болох ч АН-д элсээд 10 жил болсон, ҮБХ, ҮЗХ-ны сонгуульт гишүүнээр 4-өөс доошгүй жил ажилласан байх гэдэг шалгуурыг Ж.Баярмаа, Л.Мөнхбаясгалан, О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу… нарын залуус давахгүй. ҮБХ-ны нийт гишүүний 10%-ийн дэмжлэгийг тэдний хэн нь ч авч чадах л байх. Тус намын их хуралд оролцох 1206 хүний 121-ийнх нь саналыг тэдний хэн нь ч цуглуулж дөнгөнө.

Гэсэн ч 4 шалгуурын 2-т нь бүдрэх учир яах ч аргагүй. Н.Алтанхуяг, Б.Пүрэвдорж, Ц.Туваан, О.Цогтгэрэл… гээд нэр нь хөврөх хуучцуул эдгээр шалгуураа бүрэн хангаж байгаа тул даргын сонгуулийг хуучин дүрмээр явуулахыг хүснэ.

Шинэ дүрмээр даргаа сонговол…

Шинэ дүрмээр даргаа сонговол залууст ээлтэй, хуучцуулд халгаатай сонгууль болно гэсэн юм байхгүй. Учир нь шинэ дүрэм залууст ээлтэй болно, даргын шалгуур намсана гэж ойлгож болохгүй.

АН-ын Дотоод сонгуулийн хороо намын даргын сонгууль явуулах журмаа гаргана. Одоогоор тийм журам гараагүй байгаа тул АН-ын даргад албан ёсоор нэр дэвшигч алга. Дэвшихээ мэдэгдсэн горилогсод л байна.

Хэрвээ…

Хэрвээ хуучин дүрмээрээ даргаа сонговол УДШ уг даргыг бүртгэж авахгүй байх эрсдэлтэй. О.Цогтгэрэл, М.Тулгат гэсэн 2 даргатай болж үзсэн энэ нам тэр түүхээ дахин давтахгүй гэж найдъя. Хувь заяагаа УДШ-ээр шийдүүлэх гэж оролдоод бүтэлгүйтсэн удаа байгаа учраас дахин ийм асуудал гаргуулахгүй байхад АН-ын залуус анхаарч байгаа бололтой.

Дүрмээ тодорхой болгож, даргаа шударгаар сонговол АН-д л хэрэгтэй. Тэр үед шударга сонгуульд хэн ч өрсөлдөж болно. Харин дүрэм тодорхойгүй, УДШ-д очоод бүдэрч мэдэх сонгуульд оролцож нэрээ хөөдөхийг залуус хүсэхгүй байна. Тиймдээ ч тэднийгээ төлөөлж, О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу нар хэвлэлийн хурал хийн, үгээ хэлж, шаардлагаа илэрхийлэв.

“Одоогийн дүрмээр явбал одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Улс төрийн намын тухай хуулийг зөрчсөн гээд бүртгэгддэггүй даргынхаа зовлон руу дахиж орно шүү” хэмээн О.Алтангэрэл анхаарууллаа. “Хэдхэн хүний тохироон дунд асуудлыг шийддэг байдлын эсрэг шинэ үеийнхэн гэж бид өөрсдийгөө нэрлэж, улс төрд орсон. Бид өнгөрсөн хугацаанд яарсан үйлдэл болгон дээрээ даарсан. Тиймээс яараад яах вэ дээ гэдэг зарчим дээрээ бид санал нэгдэж байгаа. Миний хувьд хууль дүрмийн дагуу намын даргын сонгууль явагдвал өрсөлдөнө” гэж Ч.Лодойсамбуу мэдэгдлээ.

2 даргатай болж үзсэн энэ нам тэр түүхээ давтахгүй гэж найдъя

Тэд энэ удаагийн сонгуулиар дарга болох итгэл тээгээгүй нь лав. Цаашид мөрдөх дүрмээ тодорхой болгож, тоглоомоо шударгаар явуулъя гэж байгаа болов уу. Учир нь тэд төрөө шударга, нэрээ цэвэр байлгахыг хүсдэг шинэ үеийнхний төлөөлөл. АН-ын даргын сонгуульд өрсөлдөнө гэж мэдэгдсэн нь дарга болох амбийцаа эртнээс илэрхийлж, дэмжигчдээ одооноос бэлтгэж байгаа хэрэг биз. Тэд ирээдүйд дарга болохын тулд одоо замаа засаж, намаа цэвэрлэхээр эрмэлзэж байна. Юу нь буруу гэж?

Аль ч талдаа хүчин төгөлдөр дүрмийн дагуу хууль ёсны сонгууль болбол олон хүн өрсөлдөнө. Үүний тулд АН их хурлаа хойшлуулах шаардлага тулгарч мэдэх юм. Тус намын их хуралд 1206 хүн оролцдог. Аймаг, дүүрэг бүр төлөөлөгчөө сонгож, их хуралдаа илгээнэ. Гэтэл ҮБХ-ны хурлаа Лу.Гантөмөр энэ сарын 21-нд зарласан. Их хурлаа албан ёсоор зарлаагүй ч 30-нд, 31-нд гээд гишүүд нь бажгадаж л явна. 7 хоногийн дотор аймаг, дүүрэг дэх АН-ынхан төлөөлөгчөө сонгож амжсан л байгаа даа. Чих тавиад байх нь ээ, зарим нь амжихаа байгаад Дотоод сонгуулийн хороондоо хандсан бол нэг хэсэг нь амжуулах гээд бужигнаж л байгаа сурагтай.

0/1000