horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Зуунмодод агаарын чанарын автомат станц суурилууллаа

post-img

БНСУ болон Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд 8 сая ам.доллар (280 тэрбум төгрөг)-ын хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хот, 21 аймагт “Агаарын чанарын автомат станц суурилуулах төсөл” хэрэгжүүлж байна. Энэ ажлын хүрээнд Төв аймгийн төв Зуунмодод агаарын чанарын автомат станцыг энэ сарын 18-21-нд суурилууллаа. 600 сая орчим төгрөгийн үнэтэй тоног төхөөрөмжтэй энэ станцыг Солонгос улсаас ирсэн мэргэжилтнүүд суурилуулж өгсөн байна.

️Уг станц Зуунмод сумын агаар дахь хүхэрлэг хий, азотын давхар исэл, PM 2.5 тоосонцрын агууламжийг хэмжих юм.️ Өнгөрсөн хугацаанд Зуунмодын агаарын бохирдлыг 8:00, 14:00, 20:00 цагт механик аргаар хэмждэг байжээ. Ингэхдээ дээрх 3 үзүүлэлтээр 20 минутын хугацаанд хэмждэг байсан бол одоо 24 цагийн турш хэмжих боломж бүрдлээ.

0/1000