horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

ШШГЕГ-ын Нэгдсэн эмнэлэг орчин үеийн аппараттай болжээ

post-img

ШШГЕГ-ын Нэгдсэн эмнэлэг 7 дугаар сарын 23-наас 8 дугаар сарын 5-ны хооронд орчин үеийн дэвшилтэт технологитой дижитал рентген аппарат, суурин хэт авианы аппарат, тархины цахилгаан бичлэгийн аппараттай болжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай анги ажлын тав тухтай орчин бүрдүүлэх, хоригдогсдод эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх зорилгоор Нэгдсэн эмнэлгийн 1 дүгээр давхарт байрлах рентген дүрс оношилгооны 48 ам м, хэт авиа оношилгооны 48 ам м талбайг зассан байна. Цагдан хорих байрны В жигүүрийн В1 давхарт байрлах 150 ам м талбайг засаж, тохижуулан, албан хаагчдаа хувцас солих өрөөтэй болгосон ажээ.

0/1000