“Нүүдэлчин-2025” Дэлхийн соёлын фестивалийн 8 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд морьт харвааны 17 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа. Тэмцээнд 16 орны 108 тамирчид оролцож, спортын 4 ангилалд хурд, хүч, оюун ухаан, ур чадвараа сорин өрсөлдлөө. Тэмцээнд Дэлхийн морьт харвааны холбооны тэргүүн Ким Ён Соп хүрэлцэн ирсэн юм.

Монгол Улсын баг тамирчид “Масахе намнаа” төрөлд алтан медаль хүртэн, 3 тамирчин Дэлхийн аварга боллоо. Ганцаарчилсан төрөлд Монголын багаас Ц.Тэмүүжин 2 мөнгө, Б.Аягаа 1 мөнгө, 1 хүрэл хүртэн, нийтдээ 3 мөнгө, 1 хүрэл нийт 5 медаль хүртэв. Өмнө нь болж байсан ДАШТ-ээс Монголын тамирчид мөнгө, хүрэл медаль хүртэж байсан түүхтэй.
Дараа жилийн “Нүүдэлчин-2026”-ын үеэр улсын аварга шалгаруулах морьт харвааны тэмцээнийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Монголын үндэсний морьт харвааны нэгдсэн холбоотой хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна.