horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Монголчуудаа гадаадад аваачиж, зарсан эмэгтэйг Казахстанаас баривчилжээ

post-img

Монгол иргэдээ гадаад улсад аваачиж, бэлгийн мөлжлөгт өртүүлсэн гэх гэмт хэрэгт холбогдон, Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Эрүүгийн цагдаагийн алба, Интерполын үндэсний төв товчоо хамтран, энэ сарын 24-нд гадаадаас шилжүүлэн авчирлаа. “Н”-г Бүгд Найрамдах Казахстан Улсаас баривчилжээ. Монгол Улс дахь Интерполын товчоо 2025.05.05-нд Казахстан дахь Интерполын үндэсний товчоотой хамтран, тусгай ажиллагаа явуулж, түүний байршлыг илрүүлэн, баривчлуулсан аж.
Түүнийг Монгол Улсад шилжүүлэн авчрах тусгай ажиллагааг Эрүүгийн цагдаагийн албаны болон Интерполын Үндэсний төв товчооны алба хаагчид энэ оны 8 дугаар сарын 24-ний өдөр гүйцэтгэж, Монгол Улсад авчирч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Уг эмэгтэй 2020 онд Монгол Улсын 7 иргэнийг гадаад улсад хуурч аваачин, биеийг нь хүчээр үнэлүүлэн, бэлгийн мөлжлөгт оруулжээ.

0/1000