Цагдаагийн байгууллагад энэ сарын сарын 18-25-ны хооронд бусдад залилуулсан тухай 76 гэмт хэргийн дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Энэ хэрэгт өртөгсөд нийт 394,309,142 төгрөгөөр хохирсон байна.
Үүнээс 177 сая төгрөгийн хохиролтой 58 хэрэг буюу 60,8 хувь нь цахим орчинд залилах гэмт хэрэг эзэлж байна. Цахим залилангийн 83.6 хувь буюу 148 сая төгрөгийг бусдад дамжуулан шилжүүлэхийг цагдаагийн байгууллага яаралтай хязгаарлаж амжжээ.
Иргэд та бүхэн шаардлагагүй тохиолдолд телеграм аппликейшнийг ашиглахгүй байх, телеграм орчин дахь групп хаягуудад элсэхгүй байх
-Таны ойр дотны хүний хаягаас “Мөнгө зээлээч” гэсэн чат ирсэн тохиолдолд сайтар нягталж, шалгах, мессеж чатаар ирсэн мэдээлэлд болгоомжтой хандах
-Шууд дамжуулалт /live/ хэлбэрээр явагдаж буй сугалаа, урамшууллын мэдээлэлд итгэхгүй байх, оролцохгүй байх
-Харсан тохиолдолд нэн даруй репорт хийх зэргээр өөрийгөө болон ойр дотно хүмүүсээ гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.