Ховд аймгийн Жаргалант сумын төв хэсгээр өчигдөр /2025.08.26/-нд 14:55 цагаас эхлэн 40 минутын турш аадар буужээ.

Энэ үеэр том мөндөр орсон аж. Үүний улмаас Буянт, Бугат, Хайрхан, Цамбагарав, Бичигт, Рашаант багийн айл өрхүүд үерийн усанд автсан байна.

Ийм 72 дуудлага 20:30 цагийн байдлаар Ховд аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Түүний дагуу албан хаагчид шаардлагатай арга хэмжээг авч байна.

Өнгөрсөн хоногт бороо орсон газар
- Улаанбаатар хот болон Архангай аймгийн 9 сум 0-5 мм, Баянхонгор аймгийн 12 сум 2-10 мм/,
- Булган аймаг 0-0,5 мм,
- Дархан-Уул аймгийн 3 сум нийт 15 мм,
- Орхон аймаг 0-6 мм,
- Өвөрхангай аймгийн 15 сум 0,3-8 м/,
- Өмнөговь аймгийн 15 сум 0-3 мм,
- Сэлэнгэ аймгийн 2 сум 5,5 мм,
- Төв аймгийн 3 сум 8,2 мм,
- Ховд аймгийн төв 26 мм, мөн аймгийн 2 сум 0,6-2,2 мм, Хэнтий аймгийн Бэрх тосгонд 0,5-8 мм.
