horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Хот хооронд зорчигч тээвэрлэх автобусны тоог нэмжээ

post-img

Хичээлийн шинэ жил эхэлж буй энэ үед орон нутгаас Улаанбаатар хот руу явах зорчигчийн тоо эрс нэмэгдлээ. Үүнтэй холбоотойгоор Авто тээврийн үндэсний төв Улаанбаатар хотоос орон нутагт руу явдаг үндсэн 1734 тээврийн хэрэгсэл дээр 8-р сарын 1-нээс нэмж 122 автобус үйлчилгээнд гаргажээ.

Жирийн өдрүүдэд орон нутгаас Улаанбаатар хот руу 1736 тээврийн хэрэгсэл зорчигч тээвэрлэдэг. Үүн дээр 328 тээврийн хэрэгсэл нэмж гаргаад байна.

Энэ сарын 1-20-ны хооронд Улаанбаатар хотоос орон нутаг руу 51.703 хүн зорчсон бол орон нутгаас Улаанбаатар хот руу 62.256 зорчигч тээвэрлэжээ. Аймаг, сумдаас Улаанбаатар хот руу явах зорчигч эрс олширч, хот хоорондын автобус оргил ачаалалтай байгааг АТҮТ мэдээллээ.

0/1000