horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Ховдод үерт автсан айл 90 боллоо

post-img

Ховд аймгийн Жаргалант сумын төвд өчигдөр /2025.08.26/ 16:55 цагаас эхлэн 40 минутын турш аадар, мөндөр орсон байна. Үүний улмаас 84 айлын 95 гэр, 84 хашаа, 12 байшин, 14 орон сууцны B1 давхар үерийн усанд автжээ.

Уг дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид очиж, 314 тн ус соруулж, 5 км даланг сэргээж, 3 машиныг үерээс татан гаргалаа.

Тус аймгийн Зэрэг сумын Бураа багийн Өвдөг гэдэг газар аадар бороо орж, 6 айлын гэр үерт автсан байна. Тэдгээр айлыг аврагчид аюулаас аварсан байна.

0/1000