horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Ц.Санжаачойпэлийг цагдан хорих хугацааг 1 сар сунгалаа

post-img

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн “Канте” шөнийн цэнгээний газрын гадна энэ оны 7 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө 4 залуу бүлэглэн хүн зодож, хэвтэрт оруулсан. Энэ хэрэгт холбогдсон, УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэлийг цагдан хорих хугацааг нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор 8 дугаар сарын 28-наас 9 дүгээр сарын 28 хүртэл 1 сарын хугацаагаар сунгахаар тус дүүргийн шүүхэд ханджээ. Үүний дагуу шүүх 8 дугаар сарын 21-ний өдөр хяналтын прокурор, яллагдагч Ц.Санжаачойпэлийн өмгөөлөгч Б, М нарыг оролцуулан уг саналыг хянан хэлэлцээд, прокурорын саналыг “Хуульд нийцээгүй” гэж дүгнэн, хүлээн авахаас татгалзсан юм.

Үүнийг Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор эс зөвшөөрч, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиунд гомдол гаргажээ. Уг гомдлыг ерөнхий шүүгч хүлээн авч, өнөөдөр хянан хэлэлцээд, шүүгчийн захирамж хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзлээ.

Ц.Санжаачойпэлийг цагдан хорьсон үндэслэл арилаагүй байхад прокурорын саналыг хүлээн авахаас татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй, хуульд нийцэхгүй байна хэмээн ерөнхий шүүгч үзэж, тус шүүхийн шүүгчийн 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ЦХШЗ/2550 дугаар захирамжийг өөрчилж, яллагдагч Ц.Санжаачойпэлийг цагдан хорих хугацааг 1 сар сунгалаа.

Мөн “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нарыг яллагдагчаар цагдан хорих хугацааг мөн сунгасан байна.

0/1000