Засгийн газраас өнөөдөр гаргасан шийдвэрийн талаар Эрдэс баялаг, аж үйлдвэрийн сайд Г.Дамдинням сэтгүүлчдэд мэдээллээ.
Эрдэс баялаг, аж үйлдвэрийн сайд Г.Дамдинням:
-Монголд бүртгэлтэй, ашиглалтын 1768, хайгуулын 973 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна гэсэн статистик байдаг. Иргэд бүх газар нутгаа лицензээр олгосон гэж харлуулдаг учир тодорхой тоо баримт хэлье. Ашиглалтын 1768 лиценз бол Монгол Улсын газар нутгийн 3%. Хайгуулын 973 тусгай зөвшөөрөл бол Монгол Улсын газар нутгийн 3.1%. Газар нутгийн 80%-ийг нь улсын нөөцөд авсан, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй газар байдаг. Үлдсэн 20%-д ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах боломжтой.
Монгол Улсад анх ашигт малтмалын лиценз олгосон цагаас эхлэн, хэчнээн тусгай зөвшөөлөл олгов? Улсын хэмжээний тооллого явуулъя. Анх лиценз өгсөн цагаас хэн хэн гэдэг хүнд хэдэн лиценз олгож, тэр нь хаагуур явж, хэнд очсоныг тодорхой гаргая. Энэ хугацаанд ямар АМНАТ төлсөн бэ гэдгийг бүгдээрээ мэдье. Улсын хэмжээнд тооллого хийх ажлын хэсгийг АҮЭБ-ын сайд ахална. Татвар, бүртгэлтэй холбоотой төрийн бүх байгуулагын төлөөлөл энэ ажлын хэсэгт орно.
Лицензэд хэн, ямар оролцоотой байдаг юм? Лиценз яаж орд болдог юм бэ гэдэг дэлгэрэнгүй мэдээлэл гаргаж харцгаая! АМНАТ шударга хуваарилагдаж байна уу гэдэг дүр зураг эндээс гарна. Энэ салбарын орлогыг хэрхэн хуваарилсан бэ? Эндээс орон нутгийн ард түмэн уул уурхайг дэмжих үү, үгүй юү гэдэг нь шийдэгддэг. Үүнийг нийгэмд танилцуулаагүйгээс ард түмэн буруу ойлгож ирсэн. Энэ салбарыг ард иргэдэд ойлгуулалгүй ядж ирсэн.
Харамсалтай нь энэ салбарт хамгийн их муу нэрийг авчирч наадаг. Оролцогч талууд болох ард иргэн, компани, төр оролцож байж, том төсөл хөдөлдөг. Энэ хэрээр уул уурхайн компанийн ажил сайн явж, төрийн ажил тэр хэрээр сайн байж, ард иргэдэд ашигтай байдаг. Үүнийг олон нийтэд таниулах гэж байна. Монголын уул уурхайн бодлогын барим бичиг боловсруулж байгаагаа дуулгая. Энэ салбар өөрөө өөрийгөө ойлгуулахад та бүрхэн хамтарч ажиллаарай.
-Төгрөг нуурын бүлэг орд бол стратегийн 39 ордын 1. Энэ ордыг 19 тусгай зөвшөөрлөөр компаниудад олгосон байдаг. Ашигт малтмалын тухай хууль, Гол мөрний эх, урсацыг хамгаалах хууль биелүүлээгүй гэдэг үндэслэлээр “Төгрөг нуурын -Энержи” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж, “Эрдэнэс Монгол” нэгдэлд шилжүүлэхээр боллоо. Ажлын хэсэг яг одоо АҮЭБЯ дээр ажиллаж байна. Өнөөдөртөө энэ асуудлыг шийднэ.