horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Б.Цэнгэл: Дампуурсан банкны өр төлбөрт хураагдсан барилгыг сургууль, цэцэрлэг болгоно

post-img

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.  

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл:

-Ерөнхий сайд “Капитал банк”-ны өрөнд хураагдсан үл хөдлөх хөрөнгүүдтэй очиж танилцсан. Тухайлбал: Зайсанд байдаг “Гантиг вилла”-тай танилцсан. Төрд хураагдсан эдгээр үл хөдлөхүүдийг ашиглах асуудлаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулах тухай захирамжийг Ерөнхий сайд энэ сарын 22-нд гаргасан. Ажлын хэсэг анхны хурлаа хийж төлөвлөгөөгөө өнөөдөр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Засгийн газрын хуралдаанаас тэмдэглэл гаргасан.

Асуудлыг хоёр ангилж байна. Хөгжлийн банкны асуудал тусдаа. “Капитал”, “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”, “Чингис хаан” банкийг нэгтгээд нэг асуудал болгон үзэж байгаа.

Дампуурсан арилжааны банкууд дээр 19 байгууллагын 482.4 тэрбум төгрөгийн өр, авлага үүссэн. Төрийг хохиролгүй болгох ажлыг ажлын хэсэг хийнэ. Хураасан зарим өмчийг нь дуудлага худалдаанд оруулна. Баригдаж дуусаагүй байгаа зарим барилгыг нь төр, хувийн хэвшлийн түншлэлээр барьж дуусгана. Бонд гарган санхүүжүүлж хөрөнгийн удирдлагын менежментийг зохицуулах арга хэмжээ авна. Заримыг барилгыг нь сургууль, цэцэрлэг, эмнэлгийн зориулалтаар ашиглана. Хөгжлийн банканд 3.8 их наядын өр, авлага үүссэн байгаа. Энэ өр, авлагыг шуурхай цэгцэлнэ.

Албадан дуудлага худалдаанд оруулах 29 тэрбум төгрөгийн 52 объект байгаа. Банкны өмчлөлд авах замаар төлбөр төлүүлэх 207 тэрбум төгрөгийн үнэлгээтэй 17 объект бий. Үүн дээр ажлын хэсэг шийдвэр гаргана.

Албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй 16 тэрбум төгрөгийн 15 обьект бий. Өмчөө хэт өндөр үнэлж, хохиролдоо тооцож өгөх хандлага байна. Тухайлбал: “Гантиг вилла” хотхоны 9 барилга Төрийн банкны өрөнд шилжсэн. Үүний үнэлгээ нь 86 тэрбум төгрөг байгаа. Тэр нь 2021 онд хийсэн үнэлгээ. Үүнийг дахин үнэлэх ёстой.

Боловсролын байгууллагад шилжүүлж өгөх бололцоотой обьект байгаа.

0/1000