horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

“Содон” хорооллыг III хороололтой холбох замыг 10-р сарын 30-нд нээнэ

post-img

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байна. Нийт 3.2 км тус авто зам нь “Содон” хорооллын уулзвараас Ард Аюушийн өргөн чөлөө буюу 3, 4 дүгээр хороолол, Саппорогийн уулзвар руу нийлнэ. Авто замын хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд бүрэн нээнэ.

Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “НЗХГ-аас тус төсөлд захиалагчийн хяналтыг хийж байна. Өнөөдрийн байдлаар эхний 2.4 км замын хөдөлгөөнийг нээсэн. Нийт ажлын явц 80 гаруй хувьтай үргэлжилж байгаа бөгөөд аравдугаар сарын 30-нд хөдөлгөөнийг бүрэн нээхээр ажиллаж байна. Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбож буй тус зам нь зургаан эгнээтэй. Мөн төв замтай холбогдож байгаа учраас цахилгаан, шугам сүлжээ болон худгийн уялдааг хангаж ажиллахын тулд замыг нээх хугацаа бага зэрэг хойшилж байна” гэв.

“Монгол зам” группийн ерөнхий инженер Б.Нямдагва “Төслийн газар шорооны ажил 95 гаруй хувьтай байна. Харин хиймэл байгууламжууд буюу тулц хана, гүүрэн байгууламжийн ажлыг үе шаттайгаар хийж байгаа. “Зам 1”-ийн тулц ханын ажил бүрэн дууссан. Дулааны шугамын худгийн ажил дууссаны дараа авто замыг хучиж, хөдөлгөөнийг нээнэ. “Зам 1” нь 3,4 дүгээр хороолол буюу Ард Аюушийн өргөн чөлөөнөөс Толгойтын авто замтай холбогдож буй хэсэг юм. “Зам 2” нь эсрэг урсгалын гүүрэн байгууламж бөгөөд нийт 125 метр урттай, 21 хоногт хийж дуусгана. Гүүрэн доогуурх Ард Аюушийн өргөн чөлөөний хөдөлгөөнийг одоогийн байдлаар шороон замаар нээсэн. Нийт 3.2 км авто зам нь долоон орц, гарц, 240 метр үерийн далан, 44 метр хөндлөн ус зайлуулах хоолойтой баригдаж байна” гэлээ.

0/1000