Говь-Алтай аймгийн Төгрөг сумын төвөөс баруун зүгт 38 км зайд өнөөдөр /2025.08.27/ 17:57:53 цагт газар 4.2 магнитудын хүчтэй хөдөллөө. ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс энэ тухай Онцгой байдлын ерөнхий газарт мэдээлжээ.
Газар хөдлөлтийн төв:
- Говь-Алтай аймгийн Бугат сумын төвөөс хойд зүгт 26 км
- Говь-Алтай аймгийн Төгрөг сумын төвөөс баруун зүгт 38 км
- Говь-Алтай аймгийн Тонхил сумын төвөөс зүүн урд зүгт 66 км