horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Танилц: Бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн сумд

post-img

Ус, цаг уур орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс зуншлагын зураг гаргалаа. Энэ сарын 20-ны байдлаар нийт нутгийн 54 хувьд хэвийн, нутгийн 46 хувьд гантай болон гандуу байна. Бэлчээрийн даацыг тооцож гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн 16.1 хувь нь бэлчээрийн нөөцтэй, 18.5 хувьд нь бэлчээр хүрэлцээтэй, 30.7 хувь нь даац 1-3 дахин хэтэрсэн, 16.3 хувь нь даац 3-5 дахин хэтэрсэн, 18.4 хувь нь даац олон дахин хэтэрсэн байна.

Бэлчээрийн даац олон дахин хэтэрч (улаан) гарсан сумд:

  • Баян-Өлгийн Ногооннуур, Улаанхус, Цэнгэл, Өлгий, Бугат, Алтанцөгц, Баяннуур, Толбо, Сагсай, Дэлүүн, Булган, Увсын Сагил, Түргэн, Бөхмөрөн, Улаангом, Тариалан, Ховд, Өмнөговь, Өлгий, Завхан, Наранбулаг,
  • Ховдын Эрдэнэбүрэн, Ховд, Дөргөн, Чандмань, Манхан, Мөнххайрхан, Дуут, Жаргалант, Мөст, Мянгад, Буянт, Завханы Улиастай,
  • Говь-Алтайн Хөхморьт, Тайшир, Бигэр, Төгрөг, Бугат, Цээл, Цогт,
  • Баянхонгорын Гурванбулаг, Галуут, Баянговь, Баянлиг, Шинэжинст, Баян-Өндөр, Баацагаан, Өвөрхангайн Сант, Уянга, Гучин-Ус,
  • Булганы Баяннуур,
  • Сэлэнгийн Жавхлант,
  • Дархан-Уулын Дархан,
  • Төв аймгийн Баянхангай, Баяндэлгэр, Эрдэнэсант, Борнуур,
  • Сүхбаатарын Баяндэлгэр,
  • Говьсүмбэрийн Шивээговь, Дундговийн Өлзийт,
  • Өмнөговийн Баяндалай, Мандал-Овоо сум.

Бэлчээрийн даац 3-5 дахин хэтэрч (улбар шар) гарсан сумд

  • Баян-Өлгийн Буянт, Алтай,
  • Увсын Хяргас, Зүүнхангай,
  • Ховдын Цэцэг, Үенч,
  • Завханы Сонгино, Цагаанчулуут, Идэр,
  • Говь-Алтайн Тонхил, Баян-Уул, Шарга, Халиун, Дэлгэр, Чандмань, Эрдэнэ, Есөнбулаг,
  • Баянхонгорын Баян-Овоо, Баянцагаан,
  • Өвөрхангайн Есөнзүйл, Нарийнтээл, Баруунбаян-Улаан, Төгрөг, Богд,
  • Булганы Рашаант, Дашинчилэн,
  • Сэлэнгийн Цагааннуур, Орхон, Баянгол, Мандал,
  • Төвийн Лүн, Баянчандмань, Заамар,
  • Сүхбаатарын Уулбаян,
  • Дундговийн Хулд, Гурвансайхан, Сайнцагаан, Говь-Угтаал, Өндөршил, Өмнөговийн Цогт-Овоо, Баян-Овоо, Хүрмэн,
  • Дорноговийн Айраг, Алтанширээ, Сайхандулаан, Мандах, Сайншанд, Улаанбадрах, Хатанбулаг

Мөн нутгийн 30.7 хувьд даац 1-3 дахин хэтэрч (шар) гарсан байна.

0/1000