horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Монгол Улсын 2026 оны төсвийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ

post-img

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон эдгээртэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслийг ЗГ өнөөдөр хэлэлцээд, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдуулан боловсруулсан хуулийн төслийг хэлэлцээд, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

0/1000