horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

В1 давхар, гараашаас 120 тн ус соруулжээ

post-img

Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багт 8-р сарын 26-ны 16:55 цагт орсон түр зуурын усархаг борооны улмаас орон сууцны хотхоны гарааш болон зоорийн давхар, гэр усанд автжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид 7 өрхийн 7 гэр, 9 хашаа, 2 байшин, 1 орон сууцны зоорийн давхар, 4 гарааш, 1 аж ахуйн нэгжийн барилгын зоорийн давхраас нийт 120 тн ус соруулж, аюулгүй болгосон байна. Үүнд 7 цаг зарцуулжээ.

Тус сумын Онцгой комиссын шийдвэрээр айл өрх, аж ахуйн нэгж, нийтийн эзэмшлийн гудамж талбайг өчигдрөөс эхлэн, ариутган халдваргүйжүүллээ. Үүний зэрэгцээ үерийн хамгаалалтын даланг сэргээж байна.

Жаргалант сумын төвд 2025.08.26-ны 16:55 цагаас эхлэн 40 минутын турш аадар, мөндөр орсон юм. Үүний улмаас 84 айлын 95 гэр, 84 хашаа, 12 байшин, 14 орон сууцны B1 давхар үерийн усанд автсан тухай мэдээлэл эхэлж ирсэн. Уг дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид очиж, 314 тн ус соруулж, 5 км даланг сэргээж, 3 машиныг үерээс татан гаргасан.

Үүнээс хойш уг үерт өртсөн айлын тоо нэмэгдэж, 107 айл, аж ахуйн нэгж усанд автсан мэдээлэл ирлээ.

Тус аймгийн Зэрэг сумын Бураа багийн Өвдөг гэдэг газар аадар бороо орж, 6 айлын гэр үерт автсан байна. Тэдгээр айлыг аврагчид аюулаас аварсан байна.

0/1000