Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Шинэбулаг багийн нутаг дэвсгэрт аймгийн төвөөс зүүн хойд зүгт 9 км зайтай газарт өчигдөр “Тоёота ландкруйзер 80” загварын суудлын машин онхолдож, жолооч нь машиндаа хавчуулагджээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар 8-р сарын 27-ны 11:00 цагт дуудлага хүлээн аваад очиход, жолооч М /42 настай, эрэгтэй/ машиныхаа жолооны хүрд болон суудлын завсар хавчуулагдсан байсан аж. Түүнийг машинаас нь гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт эсэн мэнд хүлээлгэн өгсөн байна.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
“Ланд круйзер 80” онхолдож, жолооч нь машиндаа хавчуулагджээ
- 2025/08/28
- •
- 5 өдрийн өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай