horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

“Apple” компани 9-р сарын 9-нд шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна

post-img

“Apple” компани ирэх сарын 9-ний өдөр шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулах арга хэмжээг зохион байгуулна гэдгээ мягмар гарагт зарлаж, Америкийн болон олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд урилга тараажээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар 9-р сарын 9-ний өдөр Калифорни мужийн Купертино хотод зохиогдох дээрх арга хэмжээний үеэр “iPhone 17”, шинэ загварын “Apple Watch” ухаалаг бугуйн цаг болон бусад шинэ бүтээгдэхүүн танилцуулж магадгүй байна.

“Apple” компани зах зээлд гаргах гэж байгаа шинэ бүтээгдэхүүнийхээ талаар мэдээлэл цацаад байдаггүй боловч 2012 оноос хойш “iPhone” утасны шинэ загвараа жил бүрийн 9-р сард танилцуулсаар ирсэн уламжлалтай.

“iPhone” утасны шинэ загвар маш нимгэн, камер болон зай хураагуур нь шинэчлэгдсэн, мөн хиймэл оюуны технологийн функцуудыг түлхүү суулгасан байх болов уу гэсэн хүлээлттэй байна. Гэхдээ шинэ загварын “iPhone” утасны борлуулалт хүлээлтэд хүрч өндөр байх эсэх нь Трампын татварын бодлого, дотоод болон олон улсын эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалах болно. Компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк тарифын бодлоготой холбоотойгоор 9-р сард 1.1 тэрбум ам.долларын зардал гарна гэж салбарын шинжээчдэд хэлсэн байна.

Мөн лхагва гаргаас эхэлж буй Энэтхэгийн импортод ногдуулсан 50%-ийн тарифаас “Apple” компанитай холбоотой эд анги, сэлбэг хэрэгсэл, үйлчилгээ чөлөөлөгдөж байгаа. Энэ нь АНУ-д хөрөнгө оруулалт хийсэн компаниудыг тарифаас чөлөөлж, хөнгөлөлт үзүүлнэ гэсэн Трампын амлалттай холбоотой юм. “Apple” компани энэ сарын эхээр АНУ дахь үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор 600 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ зарласан билээ.

0/1000