horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

Э.Ариун-Эрдэнэ: Бид мэргэжлийн жүжигчид. Сайн кино хийсэн гэж бардам хэлнэ

post-img

“ДиииииД” нэрээр бичлэг, контент хийж олон нийтэд хүргэдэг залуусын нэг Ариун-Эрдэнэтэй ярилцлаа. Олон эрчүүд дунд ажилладаг түүнийг бүтээсэн контентоор нь хүмүүс мэдэх биз ээ. Тэд анхны дэлгэцийн уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болгохоор тун завгүй ажиллаж байгаа гэнэ. Ингээд уран бүтээл болоод хувь хүнийх нь талаар ярилцсанаа хүргэе.

–Урилга хүлээн авч ирсэнд баярлалаа. Манай үзэгчдэд өөрийгөө танилцуулаач.

Сайн байцгаана уу. “ДиииииД”  продакшны жүжигчин Ариун-Эрдэнэ байна. Сэлэнгэ аймгийн Мандал (Зүүнхараа) сумын иргэн.

–“ДиииииД”  продакшн хэзээ үүсэн байгуулагдсан бэ? Сүүлийн үед контент хийдэг ийм газрууд их боллоо. Анх яаж энэ чиглэл рүү орсон бэ?

Бид хэд оюутан ангийн найзууд. Манай эрчүүд оюутан байхаасаа контентоо хийгээд явдаг байсан. Харин би “ДиииииД” продакшндаа харьяалагдаад хоёр жил болж байна. Эрчүүд маань тасралтгүй контентоо хийсээр бид саяхан таван жилийн ойгоо тэмдэглэсэн.

–Аль сургууль төгссөн бэ? Оюутан ангийн найзууд гэсэн шүү дээ.

Бид 2017 онд “Сити” их сургуульд Гавьяат жүжигчин Н.Төмөрхуяг багшийн ангид орсон. Дэлгэцийн анхны уран бүтээл  “Мөнгөний дүрэм” киногоо үзэгчдийн хүртээл болгох гээд сандралдаад явж байна даа.

–Мэргэжлийн жүжигчин хүмүүс юм байна. Продакшнд орох саналыг хэрхэн хүлээн авсан бэ?

Би үндсэн гишүүн болохоосоо өмнө найзуудынхаа контентод нь ороод л, гараад л явдаг байсан юм. Тэгээд хуучны сайхан дуу хөгжмөө сэргээх зорилготойгоор “Дурсамж” нэртэй пэйж хуудас нээгээд 80-90 он, 2000-аад оны бичлэгээ хийж дууссан. Гэтэл нэг өглөө сэрсэн “ДиииииД”-ийн үндсэн гишүүд” гэсэн групп чатад нэмчихсэн байсан. Тэрийг хараад маш их баярласан. Манай залуус надад санал тавиагүй, би ч хэлээгүй. Нэгнээ танихгүй хүмүүс байгаа биш. Мөрөөдөл нэг байсан учраас маш гоёор хүлээж авсан. Одоо энд суугаад ярилцлага өгч байгаа маань манай эрчүүдийн буян юм уу даа. Эрчүүдээрээ их бахархдаг.

–Иймэрхүү чиглэлээр ажилладаг контент бүтээгчид олон болжээ. Та нарын бичлэг, контентыг олон нийтийн сүлжээгээр хүмүүс их үздэг, өндөр хандалт авдаг. Мэдээж үүний өмнө хүнд хэцүү зүйлтэй их тулгарсан байх?

Одоо байгаа пэйж хуудсаас өмнө эрчүүд маань “ДиииииД” гэсэн өөр пэйж хуудсаа алдаж байсан юм билээ. Алдсан гэдгийг нь мэдээд их санаа зовж байсан. Тухайн үед би үндсэн гишүүн болоогүй байсан. Арай гэж энэ хүрээд алдчихлаа даа гэж бодож байсан. Харин манай эрчүүд бууж өгөөгүй. Ахиад 0-ээс нь эхэлсэн. Өдөр бүр бичлэг, контентоо хийсээр ирсэн. Одоо 600 мянган дагагчтай болчихсон байж байна.

–Нэрийнхээ утга учрыг тайлбарлаач. Яагаад “ДиииииД” гэж нэр өгсөн бэ?

Энэ нэрийг өгөх үед нь би байгаагүй. Гэхдээ эрчүүдээсээ сонсоход нийгмийн болохгүй, бүтэхгүй байгаа зүйлийн төлөө дуугардаг ард түмний өгсөн сигнал “ДиииииД” гэдэг утгатай гэсэн. Миний хувьд ч үндсэн гишүүнээр ороогүй үедээ бичлэгийг нь үздэг байхад нийгмийн болохгүй зүйлийн төлөө, амьдралд ойрхон асуудлыг хөнддөг бичлэг хийдэг учраас “Дийд” гэдэг нэр өгсөн байх гэж бодож байна.

–Та нар бичлэг болон контентынхоо санааг хэрхэн гаргадаг вэ? Зураг авалт болон үзэгчдэд цацах хугацаа, зураглалаасаа тодорхой ярьж өгөөч?

Энэ их хөгжилтэй. Бид оффис дээрээ хуралддаг. Манай захирал Тодоо. Тодоо маань бид нарт хугацаа өгөөд “За нэг нэг санаа бодоорой” гэж хэлдэг. Ингээд бид хугацаандаа нэг нэг санаа бодно. Болох ч зүйл байна, болохгүй ч зүйл бий. Тэгээд бид нарын гаргасан санаан дундаас Тодоо багцалж байгаад “Энийг ингэж хийе” гээд зохиол гаргаж ирдэг.

Нэг газрын бичлэг хийхэд тухайн газартаа нэг их цаг зарцуулаад байдаггүй. Хоорондоо яриад 2-3 тохироод ингэе гээд л явчихдаг. Харин олон газар шилжсэн зураг авалттай байвал нэлээн цаг зарцуулна. Ялангуяа түгжрэлд. Хамгийн хурдандаа өдөрт 2 бичлэг хийдэг. Шөнөдөө манай Гэби маань эвлүүлгээ хийдэг. Мэдээж бичлэг захиалсан талууд байгаа шүү дээ. Захиалагч талдаа үзүүлээд “Болж байна” гэвэл оройдоо оруулдаг. Одоогийн байдлаар өдөртөө хоёр контент оруулж байна.

–Анхны дэлгэцийн уран бүтээл “Мөнгөний дүрэм” нэртэй киноных нь талаар ярилцъя. Яагаад кино хийе гэж зорив?

10 жилдээ анги цэвэрлэх вок, савангийн мөнгө ангиараа хуримтлуулдаг шүү дээ. Яг үүнтэй адил бид мөнгөө цуглуулж байгаад өөрсдийн гэсэн оффистой болсон. Оффистой болно гэдэг бидний хувьд маш том зүйл. Өнгөрсөн жил ямар байсан бэ, энэ жил ямар байгаа вэ гээд харьцуулдаг. Вок, савангийн мөнгө хурааж байгаад ер нь яагаад өөрсдийнхөө мөрөөдлийнхөө төлөө мөнгө хурааж болохгүй юм бэ гэж шийдсэн. Тэгээд реклам авангуутаа нэгийг нь цалин болгоод, нөгөөхийг нь кинондоо хуримтлуулсан. Гурван жилийн хөдөлмөр гэсэн үг.

Киноны зохиолыг Тодоо маань гаргасан. Тулаант ийм төрлийн кино байя гээд бөөндөө сууж ярилцаад, цаасан дээр буулгахыг Вааска маань хийсэн. Кино зохиолоо бичиж дуусгаад, хадгалсан мөнгөө тооцсон чинь хаана нь ч хүрдэггүй юм билээ. Мөнгө үнэхээр цаас юм байна лээ. Бидний гурван жилийн хөдөлмөр компанийн дансанд ороод л олон сая төгрөг байгаад байгаа юм. Гэтэл киноны зураглаач, найруулагч, арын алба гээд олон хүн ороод ирсэн чинь гурван жилийн хөдөлмөр маань хэдхэн секүндийн дотор алга болчихсон. “Хөөх” гээд сэтгэл санаагаар унасан. Гэхдээ биднийг дэмжин ажилласан газар, залуу хүүхдүүд байгаа. Тэд нарынхаа итгэлийг алдахгүй гэж их хичээсэн.

Ерөнхийдөө их сайн кино болсон гэж бардам хэлнэ.

Залуу хүмүүсийн мөрөөдөл, олон жилийн хөдөлмөр шингэж байгаа болохоор бидний киног үзээрэй. Бид хэлэх гэсэн ганцхан санаатай. Тэр санааг маань монголчууд бүгд ойлгоосой гэсэн сайхан хүсэл байна даа.

-5 эрэгтэй дунд ганцаараа эмэгтэй байх хэр вэ? Хүндрэл, бэрхшээл гардаг уу?

Их гоё шүү дээ. Амар. Хов ярьдаггүй, ардуур муулдаггүй. Би болохгүй байвал “Чи болохгүй байна” гээд нүүрэн дээр нь түс тас хэлчихдэг. Миний хувьд амар байдаг. Гэтэл үзэгчид муугаар хүлээж авдаг юм билээ. Намайг энэ 5 эрчүүдтэй холбоогүй хүн байхгүй байх аа. Тэрэнтэй үерхдэг, энэнтэй найзалдаг гээд л. Сүүлд би инстаграмаас муухай коммент олж уншсан. Найзуудтайгаа маазраад хийсэн бичлэг доор “Энэ хэдтэйгээ бүгдтэй нь унтаж хэвтэж явдаг байх даа” гэсэн байсан. Түүнийг хараад дотор шууд сонин болсон. Миний хамгийн их айдаг зүйл маань “Ээж минь тэрийг олоод харчих вий дээ” гэдгээс. Гэрийнхэн, хамаатан садан маань тэр сэтгэгдлийг олоод уншчих вий дээ гэдгээс маш их айдаг. Би яасан ч болно. Харин миний ээж намайг өдий зэрэгтээ өсгөж хүмүүжүүлээд, урлагийн салбарт оруулахын тулд олон зүйл даван туулж, намайг маш сайн дэмждэг. Хайрлаж өсгөсөн охиныг нь амныхаа зоргоор ярьж байгаа тийм сэтгэгдлийг олж уншвал өөрт нь ямар санагдах бол гэж бодоод дагаад хямарчихдаг.

Тийм байхад манай эрчүүд намайг өргөж өгдөг. “Гунигаа хаяач дээ” гээд. Миний хоч “Гуниг” байхгүй юу. Анхандаа бүр хэцүү байдаг байсан. Царай зүс, бие хаагаар голно, өө сэв хайна. Тэр бүрд анхандаа их хямардаг байсан. Уг нь манай эрчүүд бүгд гэр бүлтэй хүмүүс шүү дээ. Олон эрчүүдтэй байх гоё. Эрхэлж ажилладаг. Киногоо хийж байх үеэр намайг маш их халамжилсан. “Хөөх манай эрчүүд ийм бил үү” гэж бодсон. “Оюутан ангийн хүүхдүүдээр төсөөлөөд байсан чинь жинхэнэ эр хүн байсан юм байна шүү дээ” гээд эрхлээд л. Эрхлэх гэдэг нь нялцгай, хэлээ хазсан тийм утгаар биш шүү. Миний бие өвдлөө гэхэд “Ийшээ суугаад жаахан амарчих. Энийг уучих. Доороосоо даарав” гээд л. Киноныхоо зургийн 90%-ийг нь павильон дотор авсан. Павильон дотор их хүйтэн. Тэгээд л би зутраад, эрчүүд маань халамжилсан. Тэр утгаараа эрчүүд минь гоё. Хайр халамжин дунд ажилладаг. Тиймээс “Хүмүүс минь цаашдаа битгий буруугаар ойлго. Хүнд хэлэх үгээ бодож байгаарай” гэж хэлье.

–Хүмүүс “Контент хийж гарч ирээд, болсон болоогүй кино хийдэг болж” гэж их шүүмжилдэг л дээ. “Киноны чанар муу байна. Урлагийн салбар юу болоод байна” гэсэн санал, сэтгэгдэл байна л даа. Үүн дээр юу хэлэх вэ?

Өөрсдийгөө өмөөрөхөд бид мэргэжлийн жүжигчид. Эрчүүд маань эмэгтэй болоод, би эрэгтэй, өвгөн болдоггүй, хэзээ ч. Бид маазардаггүй. Амьдралтай ойр контент хийхийг хичээдэг. Тийм болохоор үзэгчид бид нарт хайртай байдаг юм болов уу. Бидний кино үзэгчдэд хүлээлт үүсгэж буй. Үзэгчдээ харамсахгүй байлгах нь бидний туйлын зорилго. Мэдээж харамсахад хүргэхгүй. Зүгээр үзээрэй.

Яах вэ, хүмүүс ярьж л байг. Зарим хүн “Шуналаасаа боллоо. Реклам хийгээд мөнгө олдог. Одоо кино хийгээд мөнгөний төлөө л байна” гээд буй. Үгүй ээ. Бид мөрөөдлөөрөө л жигүүрлэж байгаа залуу уран бүтээлчид. Бидний олон жилийн хичээл, зүтгэл. Хэмлэх биш дэмжээд, киног маань үзэхгүй ч гэсэн дэмжээд “Ийм байна шүү” гээд хэлээд өгөөсэй. Явцын дунд “Энэ хүүхдүүд юу хийж байгаа билээ” гээд мэдэх байх. Залуу хүнд алдаа, оноо их байгаа л байх. Авах гээхийн ухаанаар хандаарай. Баярлалаа.

0/1000