horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Гэмтлийн эмнэлгийн уулзварыг “Содон” хороололтой холбох зам хотын баруун талын түгжрэлийг 30 хувь бууруулна гэв

post-img

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Гэмтлийн эмнэлгийн баруун талын уулзварыг “Содон” хороололтой холбох зургаан эгнээ бүхий 3.9 км авто замын ажил дөрөв дэх жилдээ үргэлжилж байна. Тус бүтээн байгуулалтын г азар чөлөөлөлтийн ажил 2022 оноос хойш нэг жил гаруй хугацаанд үргэлжилжээ. Ингэхдээ нийт 356 нэгж талбайг чөлөөлсөн байна.

Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “НЗХГ-аас тус төсөлд захиалагчийн хяналтыг хийж байна. Эхний 2.4 км замын хөдөлгөөнийг нээсэн байна. Нийт ажлын явц 80 гаруй хувьтай үргэлжилж байгаа бөгөөд аравдугаар сарын 30-нд хөдөлгөөнийг бүрэн нээхээр ажиллаж байна. Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөө буюу Гэмтлийн эмнэлгийн уулзвартай холбож буй тус зам нь зургаан эгнээтэй. Мөн төв замтай холбогдож байгаа учраас цахилгаан, шугам сүлжээ болон худгийн уялдааг хангаж ажиллахын тулд замыг нээх хугацаа бага зэрэг хойшилж байна” гэсэн юм.

Ийнхүү Гэмтлийн э мнэлгийг “Содон” хороололтой холбох гүүрэн байгууламж, авто замын ажил ямар явцтай байгаа талаар бид сурвалжиллаа. Гэмтлийн эмнэлгийн автобусны буудлаас чигээрээ баруун тийш алхсаар дөрвөн эгнээ бүхий гүүрэн байгууламж дээр ирэв. Энэхүү гүүрэн доогуурх шороон замыг нээгээд хэд хонож байгаа талаар замын ажил хийж буй хүмүүс хэлж байлаа.

Энэ зам ашиглалтад орвол Нэгдүгээр хорооллын урд талын болон 21 дүгээр хороолол руу чиглэсэн замын ачаалал эрс багасах боломжтой гэж албаныхан тооцоолж буй юм.

Б.Нямдагва: Замын хөдөлгөөн хуваагдсанаараа түгжрэлийг буруулна

Бид тус замын ажлыг гүйцэтгэгч компани болох “Монгол зам” группийн ерөнхий инженер Б.Нямдагваас ажлын явцын талаар тодруулсан юм.

-Замын ажил одоогоор хэдэн хувьтай байна вэ?

-Замын газар шорооны ажлын хувьд нийтдээ 95 хувийн гүйцэтгэлтэй я вж байна. 2.4 км замын хучилтын ажил дууссан. Харин хиймэл байгууламжууд буюу тулц хана, гүүрэн байгууламж, явган хүний замын ажил, замын хажуу талын налуугийн тохижилтын ажлууд үе шаттайгаар хийгдээд явж байна. “Зам 1”-ийн тулц ханын ажил бүрэн дууссан. Дулааны шугамын худгийн ажил дууссаны дараа авто замыг хучиж, хөдөлгөөнийг нээнэ. “Зам 1” нь “Содон” хорооллоос Гэмтлийн эмнэлгийн уулзвартай холбогдож буй хэсэг юм. “Зам 2” нь эсрэг урсгалын гүүрэн байгууламж буюу нийт 125 метр урттай юм. Мөн 2.4 километрийн инженерийн шугам сүлжээний ажлууд дууссан байгаа. Харин Ард Аюушийн замын ажил дээр дулааны шугамын ажлын зургийн өөрчлөлтөөс болж зураг нь долдугаар сарын 20-ноос хойш дуусч эцсийн байдлаар манай дээр ирсэн. Одоогоор дулааны шугамын ажлыг эхлүүлсэн, 20 орчим хувийн гүйцэтгэлтэй явж байна. Нийт 3.2 км авто зам нь долоон орц, гарц, 240 метр үерийн далан, 44 метр хөндлөн ус зайлуулах хоолойтой баригдаж байна. Энэ ажил нь есдүгээр сардаа багтаагаад дуусчихна. Арав дугаар сард амжаад тохижилтын ажлыг дуусгачихвал бүрэн нээх боломжтой болно.

-Түгжрэлийг бууруулна гэсэн урьдчилсан тооцоо бий юу?

-Манайх гүйцэтгэгч компани учраас түгжрэлийг тэдэн хувь бууруулна гэсэн урьдчилсан тооцоог хийхгүй. Гэхдээ мэргэжлийн байгууллагуудын хэлснээр түгжрэлийг 30 орчим хувь бууруулна гэж үзэж байгаа. Нэгдүгээр хорооллоос Толгойт руу чиглэсэн хөдөлгөөнийг бууруулж, 22-ын товчооны зам руу гарахын тулд заавал Нэгдүгээр хорооллын араар дамждаг байдлыг шууд Содон хорооллоор дамжаад 21 дүгээр хорооллын уулзвараар нэвт баруун тийшээ гардаг болгох зорилготой зам юм. Тиймээс замын хөдөлгөөн хуваагдана гэдэг нь түгжрэлийг бууруулна гэсэн үг. Төлөвлөсөн замаараа “Содон” хорооллын зам дээр нэг л гэрлэн дохио байгаа. Зураг өөрчлөгдөөд дахиж хийгдэж магадгүй, гэхдээ одоогоор шийдэгдээгүй байна. Газар чөлөөлөлтийн ажил 2024 оны байдлаар 100 хувь хийгдсэн. Гэхдээ дам нөлөөлөлд өртөж байгаа гэдгээрээ 34 нэр салбар байгаа.

-Тус зам аравдугаар сард ашиглалтад орвол ирэх өвлийн халтиргаа, гулгааны асуудлыг тооцоолсон уу?

-Зургийн стандарт норм гэж бий. Босоо, хэвтээ, налуу гэх мэт зурагт тусгагдсан стандартын дагуу ажлаа хийж гүйцэтгэж байгаа учраас тийм асуудал байхгүй. Өмнө нь Гэмтлийн эмнэлгийн эсрэг талын уулзварт машинууд хий эргээд гардаггүй байсан, одоо түүнийг доош нь намсгаад 4-5 метр ухсан байгаа.

Мөн туслан гүйцэтгэгч, үндсэн ажилчид нийлээд 80 гаруй хүн ажиллаж байгаа гэдгийг тэрээр хэлж байлаа. Харин замын ажил гүйцэтгэж байгаа ажилчдын хувьд “10 сард ашиглалтад орно гэсэн тооцоо байгаа аж. Түгжрэл бол нийслэлчүүдийн шүдний өвчин хэвээрээ байгаа. Түүнчлэн Сонгинохайрхан дүүрэг Улаанбаатар хотын есөн дүүрэг дотроо хамгийн их хүн амтай нь. “Содон” хорооллын баруун талын зам болох Толгойтоос Геологийн төв лаборатори хүртэлх зам ид ачааллын үед буюу сургууль, цэцэрлэгийн хичээл эхлэхэд өдөр бүр тэг зогсолт хийдэг. Хэрвээ Гэмтлийн эмнэлгийг “Содон” хороололтой холбох энэхүү авто зам ашиглалтад орчихвол замын ачааллыг бууруулна” гэж байлаа. Иргэдийн хувьд тус зам ашиглалтад орвол нийтийн тээврийн хүртээмж сайжрах, худалдаа үйлчилгээ, бизнесийн орчин бий болох зэрэг эерэг талуудыг харсан хүлээлт үүсээд байгаа юм.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Г.Балгармаа

0/1000