horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

Киев хотод үзүүлсэн Оросын агаарын цохилтын улмаас 22 хүн амь үрэгдлээ

post-img

Орон нутгийн цагаар пүрэв гарагийн шөнө Украины нийслэл Киев хотод үзүүлсэн агаарын цохилтын улмаас 22 хүн амь үрэгдсэний дотор бага насны хүүхдүүд багтжээ.

Пүрэв гарагийн агаарын цохилт нь дайн эхэлснээс хойшхи хамгийн том довтолгоонуудын нэг байлаа.

Украины агаарын зэвсэгт хүчний мэдэгдсэнээр пүрэв гарагийн шөнө Оросын талаас 598 дрон харвасны 563-ыг нь, 31 пуужин харвасны 26-г нь агаарт амдан устгасан гэжээ.

Киев хотын захирагч Виталий Кличко 8-р сарын 29-ний өдрийг Киев хотын гашуудлын өдөр болгон зарлаж, халдлагад амь үрэгдэгсдэд эмгэнэл илэрхийлсэн байна.

Оросын пуужин болон дроны цохилтод Киев хотын орон сууцны барилгууд өртсөнөөс гадна Британийн консул болон ЕХ-ны салбар байгууллагын барилгыг оносон бөгөөд үүгээрээ ОХУ дайнаас зогсоохгүй гэдгээ харууллаа хэмээн Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен хэлсэн байна.

Мөн тэрээр ЕХ-ны зүгээс удахгүй Оросын эсрэг шинэ “маш хатуу” хориг арга хэмжээ авахаа ширүүхэн илэрхийлсэн байна.

Украины ерөнхийлөгч В.Зеленский, НАТО-гийн ЕНБД Марк Рютте нар мөн агаарын довтолгоог буруушааж, Путиныг дайнаа зогсоох биш үргэлжлүүлэх хүсэлтэй байгааг илтгэн харууллаа хэмээн тус тусдаа мэдэгджээ.

Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков Украины талыг Оросын газрын тосны байгууламжуудад зогсолтгүй цохилт өгч байгаа талаар сэтгүүлчдэд мэдээлсэн байна. Тэрээр мөн Москва яриа хэлэлцээний үйл ажиллагааг үргэлжлүүлэх сонирхолтой байгааг хэлжээ.

ОХУ-ын батлан хамгаалах яамнаас пүрэв гарагийн шөнө ОХУ-ын 7 мужид Украины нийт 102 дроныг амдан устгасан талаар мэдэгдсэн байна. Украины агаарын зэвсэгт хүчний зүгээс хийсэн мэдэгдэлд Оросын Афипский болон Куйбышевскийн газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд дроноор амжилттай цохилт үзүүлсэн гэжээ.

Пүрэв гарагт АНУ-ын төрийн департамент Украинд 825 сая ам.долларын үнэ бүхий их бууны сум болон холбогдох тоног төхөөрөмж нийлүүлэхийг зөвшөөрсөн талаар тус улсын батлан ​​хамгаалах яам мэдээллээ.

0/1000