horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userAOXEN

Хөлбөмбөгийн 23 хүртэлх насны шигшээ баг өнөөдөр Тайландын багтай тоглоно

post-img

Монголын хөлбөмбөгийн 23 хүртэлх насны залуусын шигшээ баг 2026 оны AFC U-23 Азийн Аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны эхний тоглолтоо өнөөдөр хийнэ.
Тэд 20:30 цагаас талбайн эзэн Тайланд улсын багтай тоглох юм. Үүний дараа Малайз, Ливаны шигшээ багуудтай учраа таарна. Шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Артур Ферриера ажиллаж буй бөгөөд тэд өнгөрсөн долдугаар сараас эхлэн бэлтгэл, сургуулилалтаа эхлүүлсэн.

Дашрамд дурдахад, U-23 Азийн Аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтуудыг Тайланд улс хүлээн авч, зохион байгуулж буй.

0/1000