horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

“Netflix”-ийн “Physical: Asia” шоунд Монголын баг өрсөлдөнө

post-img

“Netflix” компани ирэх 10-р сард цацах “Physical: Asia” шоу нэвтрүүлгийн трейлерыг цацлаа. Оролцогчдын хурд, хүч, шаламгай байдал, тэсвэр тэвчээрийг шалгах тус шоу нэвтрүүлгийн трейлерыг “Netflix” компани мягмар гарагт албан ёсны Youtube сувгаараа дамжуулан цацсан байна. 

Энэхүү шоу нэвтрүүлэг 2023 онд тус платформоор гарсан Өмнөд Солонгосын “Physical: 100” реалити шоуны дараагийн өргөжүүлсэн шинэ хувилбар юм. Энэ удаад Ази-Номхон далайн бүс нутгийн 8 улс орны баг өрсөлдөх юм байна. Тодруулбал: Австрали, Филиппин, Тайланд, Өмнөд Солонгос, Монгол, Япон, Индонез, Турк гэсэн 8 орны баг, оролцогч өрсөлдөхөөр болсныг зарлалаа.

Ийнхүү Дэлхийн стриминг үйлчилгээний тэргүүлэгч платформын онц сонирхолтой, шинэ реалити шоу нэвтрүүлэгт Монгол Улсын баг оролцохоор болов. Монголын багт багтсан тамирчдын нэрс болон тоо хэмжээ нь одоогоор тодорхойгүй байна.

Филиппин улсын багт тус улсын алдарт боксчин Мэнни Пакьяо багтаж байгааг оны эхээр зарлаж байжээ. “Physical: Asia” шоу нэвтрүүлгийн хамгийн сонирхолтой дүрэм нь тухайн улсын багийн нэг тамирчин л хасагдахад баг тэр чигээрээ хасагдах ажээ.

“Netflix” компани уг реалити шоу нэвтрүүлгийн дараагийн улирлыг АНУ болон Итали улсад хийж байгаагаа мэдэгдсэн байна.

0/1000